Эхлэл - Энтертайнмент - Эмэгтэйчүүд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 8 сарын 28

Эрэгтэй хүний үрийн шингэнийг нүүрэндээ түрхэх нь арьсыг толигор болгодог

Шотландын Абердеен хотын Эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны явуулсан судалгаагаар бүсгүйчүүд эрэгтэй хүний үрийн шингэнийг нүүрэндээ маск хэлбэрээр түрхэх нь арьсанд сайнаар нөлөөлж, толигор болгодог нь нотлогдсон байна.

Эмч МакКийнс Лютерник “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Эрэгтэй хүний үрийн шингэн элдэв аминдэмээр баялаг байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн нүүрний батгыг устгаж, арьсыг толигор болгох чадвартай. Гэхдээ бэлгийн замын халдварт өвчтэй эрэгтэй хүний үрийн шингэн үхэжсэн байдаг тул сөрөг нөлөө ч үзүүлж болзошгүй” гэжээ.

Шотландын мэргэжилтнүүд өнгөрсөн сард эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандсан 35-40 настай 100 бүсгүйг туршилтад оруулсан байна. Тэдний нүүрэнд 14 хоногийн турш нөхрийнх нь (найз залуу, хамтран амьдрагч) эрүүл үрийн шингэнийг түрхсэн аж. Энэ хугацаанд тэдгээр бүсгүйчүүдийн 92-ынх нь нүүрний арьс туршилтад орохын өмнөхөөс илүү сэргэж, арьс нь чангарсан байжээ.

Абердеен хотын Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Жонсон Рэчил “Хэрэв бүсгүйчүүд энэхүү туршилтыг хийх гэж байгаа бол нөхрийнхөө үрийн шингэнийг эрүүл эсэхийг шалгуулах хэрэгтэй. Ийм туршилтыг 35-аас дээш насны эмэгтэйчүүд туршиж үзэхэд гэмгүй” гэжээ.

Зарим түүхийн эх сурвалжаас үзвэл Египетийн дээдсийн хүрээний эмэгтэйчүүд эрчүүдийнхээ үрийн шингэнийг нүүрэндээ маск хэлбэрээр хэрэглэж байсан аж. Гэвч энэхүү уламжлал лалын шашны нөлөөгөөр алга болсон байна.
Т.Арьяа

Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/17458.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...