Эхлэл - Энтертайнмент - Хувцас загвар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 12 сарын 11

Үдэшлэгээр үсээ хэрхэн аялуулах вэ



Шинэ оноо хэрхэн угтахаас шалтгаалж ирэх жилийн өнгө тодорхойлогдоно гэдэг. Бүсгүй та гоёлын даашинз, зүүлт чимэглэлээ хэдийнэ зэхсэн биз. Харин үсээ хэрхэн аялуулахаа шийдсэн үү? Үсээ хэрхэн засах нь таны даашинз, бусад гоёл сэлтийн үзэмж зохимжид чухал нөлөөлнө. Тиймээс танд 2012 оны шинэ жилийн үдэшлэгийн топ үс засалтын загваруудаас хүргэе.

1. Бүх л төрлийн үдэшлэгийн чимэг буржгар үс моодноос хэзээ ч буухгүй бололтой. Нямбай ороосон үс таныг эрхэмсэг, эрч хүчтэй харагдуулах болно.


2. Хэрвээ та Кэри Маллиган шиг богино үстэй бол бага зэрэг хөөс түрхэж, үзүүрийг нь эргүүлэхийг зөвлөе. Түүнчлэн энэ төрлийн үсэнд донжийг нь тааруулсан хавчаар ч илүүдэхгүй болов уу.



3. Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн уламжлалт үсний засалтыг санаж байна уу? Эрхэмсэг, чамин харагдуулах уг засалт энэ шинэ жилийн тань нэг чимэг.


4. Сонгодог! Хэрвээ та албан ёсны үдэшлэгт оролцох гэж буй бол энэ загвар яг тохирно.

5. Фантааз. Бусдаас өвөрмөц харагдаж, ялгарахыг хүссэн хүнд уран чимэглэлтэй энэ төрлийн үсний засалт таарна. Гэхдээ та үсчинтэйгээ сайн зөвлөж, уран сэтгэмжийн хэмжээг хэтрүүлэхгүй байхыг санаарай. Ямар ч сайхан зүйл хэтрэхээрээ тэнэглэлтэй төстэй болдог шүү дээ.







Э.Ийнгаа
Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/22491.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...