Эхлэл - Энтертайнмент - Дүрслэх урлаг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 12 сарын 21

“Цэцгэн урлан”-д саатаарай

Шар, ягаан, хөх, улаан...Наранцэцэг, цээнийн ягаан цэцэг, хонгорзул, алтанзул...Энэ бүхэн залуу зураач Ц.Амаржаргалын “хүүхдүүд”. Түүний хувьд цэцэг дэлхийн ертөнцийн сайн сайхан, гоо сайханы бэлгэдэл. Тиймээс ч оюутан ахуй цагаасаа зөвхөн цэцгээр дагнан зурснаа үзэгчдэд дэлгэх гэж байна.


“Цэцгэн урлан” нэртэй түүний анхны бие даасан үзэсгэлэн “Цагаандариум” галерейд энэ сарын 26-нд гарна. “Хүн хамгийн дуртай, баяр цэнгэл төрүүлдэг, мэдэрдэг зүйлээ хийвэл амжилтад хүрнэ. Миний хувьд цэцэг бол тэр сэдэв. Сэтгэл татам цэцэгсээр дамжуулан өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг” хэмээн Ц.Амаржаргал ярилаа. Та “Цэцгэн урлан”-д саатахыг хүсвэл ирэх сарын 8 хүртэл нээлттэй байх болно.


Э.Ийнгаа

Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/22896.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...