Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 21

“Монгол урлагийн гайхамшиг”-аар аялуулна

Соёл спорт аялал жуулчлалын яамны санаачилгаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Монгол урлагийн гайхамшиг” нэртэй тоглолтоо өчигдрөөс орон нутгийн үзэгчдэд хүргэн толилуулж байна.

Аялан тоглолтоо нар зөв эргэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хийх бөгөөд тоглолтын багийн бүрэлдэхүүнд Үндэсний хөгжмийн их найрлын 30 хөгжимчин, мөн тооны бүжигчин болон МУАЖ дуучин Д.Самбуу, МУАЖ, морин хуурч Ч.Батсайхан, МУГЖ дуучин Ш.Даваахүү, МУГЖ дуучин Н.Амгалан, МУГЖ дуучин Б.Сийлэгмаа, МУГЖ бүжигчин А.Даваахүү, МУУГЗ удирдаач А.Цэдэн-Иш зэрэг Ардын болон гавьяат цолтнууд оролцсон 85 уран бүтээлч багтсан байна.

Энэ нь Монгол Улсын хувьд хамгийн анхны олон хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолт болж байгаа юм. Тэд “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоос гадна орон нутгийн хүүхэд багачууддаа зориулан “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжгийг тоглох аж.

Т.Жанерке



Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/27882.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...