Эхлэл - Энтертайнмент - Кино урлаг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 25

“Хориотой загвар” өнөөдөр нээлтээ хийнэ

Гавьяат жүжигчин Л.Лхасүрэнгийн хүү Л.Энхбаатарын зохиолоор бүтсэн  “Хориотой загвар" хэмээх дэлгэцийн шинэ бүтээлийн нээлт  өнөөдөр  “Тэнгис” кино театрт болно.
Киноны ерөнхий найруулагчаар  жүжигчин, найруулагч Б.Батбаатар ажиллажээ.

Киноны гол дүрд МУГЖ  Б.Батзаяа, СТА  О.Бат-Өлзий, Д.Бямбацогт, Б.Навчаа, Д.Гүрсэд, Б.Эрдэнэчимэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөр буюу Батаа, залуу жүжигчин Б.Цэрмаа нар тогложээ.

Уг бүтээл нь дизайнер,  түүний багийн тухай илэрхийлж буйгаараа онцлог учраас уран бүтээлчид, жүжигчид нь өөрсдөө загвар өмсөгчид болж тайзнаа алхах юм байна.

Т.Жанерке

Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/29523.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...