Эхлэл - Энтертайнмент - Кино урлаг
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 6 сарын 24

“Мангасуудын их сургууль” орлогоороо тэргүүллээ

“Walt Disney”, “Pixar animation”-ы хамтын бүтээл “Мангасуудын их сургууль” (Monsters University) 3D хүүхэлдэйн кино энэ сарын 21-нд дэлхий дахинд нээлтээ хийлээ. 2001 онд гарсан “Мангасуудын корпораци” (Monsters, Inc) хүүхэлдэйн кино 155 сая ам.доллараар бүтсэн бөгөөд 562.8 сая ам.долларын орлого олж байсан юм. “Мангасуудын их сургууль” хүүхэлдэйн киног орлогоороо өндөр амжилт үзүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглажээ. Уг хүүхэлдэй кино өнгөрсөн долоо хоногийн “Box office”-ын жагсаалтыг 82 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлсэн байна. Хоёрдугаарт 66 сая ам.долларын орлоготойгоор “Дэлхийн дайн Z” кино бичигджээ.

“Топ-11”

#

Кино

Өнгөрсөн 7 хоног (ам.доллараар)

Нийт (ам.доллараар)

1

Monsters University

82.000.000

82.000.000

2

World War Z

66.000.000

66.000.000

3

Man of Steel

41.215.000

210.005.947

4

This is the End

13.000.000

57.791.524

5

Now You see me

7.870.000

94.450.976

6

Fast and Furious 6

4.730.000

228.417.470

7

The Intership

3.425.000

38.364.505

8

The Purge

3.410.000

59.426.445

9

Star Trek into Darkness

3.000.000

216.610.916

10

Epic

1.730.000

100.985.125

11

After Earth

850.000

57.292.209



Т.Арьяа




Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/30889.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...