Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 10 сарын 29

Хүүхдийн найрал дууны хамтлагуудын гала тоглолт болно

Хүүхдийн найрал дууны  шилдэг хамтлагуудын гала тоглолт  Нийслэлийн 374 жилийн ойн өдрөөр буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд болно.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Нийслэлийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 21 дэх жилдээ болж буй тус наадмын төгсгөлийн шат энэ сарын 23-нд болж өндөрлөсөн билээ. Тус наадамд  нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийн найрал дууны хамтлагийн 6000 гаруй хүүхэд багачууд оролцсон юм.

Уралдааны тэргүүн байрыг Чингэлтэй дүүргийн тавдугаар дунд сургууль, удаах байрыг Баянзүрх дүүргийн 84-р дунд сургууль, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн 39-р дунд сургуулийн найрал дууны хамтлаг тус тус эзэлсэн.

Эдгээр хамтлаг  өнөөдрийн гала тоглолтонд ая дуугаа өргөнө.

Т.Жанерке



Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/36799.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...