Эхлэл - Энтертайнмент - Уран зохиол
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 1 сарын 8

”Алтан өд-2011” наадамд шалгарсан бүтээлүүд

1.    Яруу найргийн томоохон хэмжээний 2011 оны шилдэг  бүтээл:
Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж
“Хүннү” туульс

2.    Яруу найргийн богино хэмжээний 2011 оны шилдэг  бүтээл:
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жамсрангийн Баяржаргал-
 “Сэрлийн цаг агаар” шүлгийн түүвэр

3.    Хүүхдийн зохиолын 2011 оны шилдэг бүтээл:
МЗЭ-ийн шагналт зохиолч Халтарын Болор-Эрдэнэ- “Хишигт”дурсамжит тууж

4.    Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний 2011 оны шилдэг бүтээл
МЗЭ-ийн шагналт зохиолч Ядмаагийн Ганбаатар “Их нүүдэл” 3 боть зохиол

5.    Хүүрнэл зохиолын богино хэмжээний 2011 оны шилдэг  бүтээл:
Ардын уран зохиолч ,Төрийн шагналт, Дөнгөтийн Цоодол-
“Хөеө”хүүрнэл зохиолууд

6.    Утга зохиолын судлалын 2011 оны  шилдэг бүтээл:
МЗЭ-ийн шагналт зохилч Пүрэвхүүгийн Батхуяг-
“Хэлбэргүй бодлогошрол” шүүмжүүд

7.    Утга зохиолын шүүмжийн 2011 оны шилдэг бүтээл:
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Үржингийн Хүрэлбаатар
“Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ? нийтлэл

8.    Жүжиг, киноны зохиолын 2011 оны шилдэг бүтээл:
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр
“Тусгаар  тогтнол” теле жүжиг

9.    Утга зохиолын орчуулгын 2011 оны шилдэг бүтээл:
МЗЭ-ийн шагналт зохиолч Бадам-Очирын Галаарид-
В.Шаламов “Хорих лагерийн өгүүллэгүүд”

10.     Шог хошин болон зөгнөлт зохиолын 2011 оны шилдэг бүтээл:
Зохиолч Галсангийн Жамъяндорж -“Чонын шөрмөс” зохиолын эмхэтгэл

Монголын уран зохиолыг дээдлэн хүндэтгэж дэмжсэн байгууллага,
хамт олныг “2011 ОНЫ ШИЛДЭГ”-ЭЭР тодруулж байна.

1.    Дорнын их яруу найрагч БЭГЗИЙН ЯВУУХУЛАНГИЙН цэцэрлэгт хүрээлэнг санаачлан бүтээн босгож Их утга зохиолын түүхийг шинэ хуудсаар баяжуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар

2.    Уран үгсийн чуулган, “БОЛОР ЦОМ-29” дэх удаагийн наадмыг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл

3.    Цагдаагийн байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан “ЦАГААН ШОНХОР” наадмыг зохион байгуулж яруу найрагчдыг алдаршуулсан Цагдаагийн ерөнхий газар

Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/4951.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...