Эхлэл - Энтертайнмент - Хувцас загвар
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 2 сарын 14

Монгол хэв маягийн давалгаа

Моод Монголоор дуусдаг гэдэг үг социализмын үетэй хамт хэдийнэ булшлагдсан бөгөөд харин ч Монголоос эхлэх үзэгдэл гарах болсоор удлаа. Дэлхий даяар хамгийн их ашиг орлого олсон “Оддын дайн” цувралд монгол эхнэрийн дээлийг яг таг дуурайсан дүрслэлийг та харсан байх. Тэгвэл “Vogue” сэтгүүлийн саяхны дугаарт европ эмэгтэй казах өмсгөл өмсөөд, бүргэдийн хамт говьд ямар нэг зүйлийг харуулдан суугаа зураг нийтлэгджээ. Тэр ч байтугай дэлхийн алдарт загварын ордон “Christian Dior”-ийн гоёлын даашинзны танилцуулах шоуны үеэр монгол дээлний хэв маягийг хуулбарласан хэд хэдэн бүтээл бий. Мөн монгол эхнэрийн үсний засалт ч өдгөө баруунд моодонд орж эхэлсэн аж. Ялангуяа ирэх хавар, зуны загварын чиг хандлагад монгол үндэсний хувцасны эд анги, гоёл чимэглэл чухал байр эзлэх бололтой.

“Vogue” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарт нийтлэгдсэн зураг.

Г.Хүслэн

Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/7237.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...