Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 3 сарын 14

“Бахчисарайн оргилолт булаг”

ДБЭТ-ынхан ойрын өдрүүдэд уран бүтээлийн олз омог арвин байж, дэлхийн болон Монголын сор болсон олон уран бүтээлийг тоглож, үзэгчдийн талархлыг хүлээж байгаа билээ. Тэгвэл тус театрын тайзнаа удахгүй Б.Асафьевийн алдарт “Бахчисарайн оргилолт булаг” дөрвөн бүлэгт балет тавигдах гэж байна. Мария, Вацлав нарын хайр сэтгэлийн тухай өгүүлэх уг балет анх 1934 онд Ленинградын С.М.Кировын нэрэмжит дуурь, бүжгийн театрт тавигдаж байсан бол Монголын тайзнаа анх 1956 онд тоглож байжээ. Уг балетын удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, зураачаар Ардын зураач Л.Гаваа, туслах найруулагчаар Х.Гэрэлчимэг нар ажиллажээ. Б.Асафьевийн нэрийн хуудас болсон “Бахчисарайн оргилолт булаг” балет энэ сарын 25-ны 17.00 цагаас ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.

Г.Хүслэн
Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/8639.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...